SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Зөвлөгөөний булан
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Бусад

Бусад

Дадлагажих хугацаандаа илүүцагийнмөнгөаваагүйбайна. Илүүцагийнмөнгөавахболомжтойюу?

Дадлагажих хугацаа нь үйлдвэрийн ажилд ороход ажлын дүрэм болон дасан зохицох хугацаагаар эхний 3 сарын дотор 1 цагийн мөнгөнөөс 10 хувь хассан мөнгө авна. Энэ хугацаанд ч нэмэл болон амралтын мөнгө авна. Нэмэлт цалин авах нөхцөл нь үйлдвэрт 5оос дээш ажилчин байвал 1 цагийн мөнгө 50 хувь нэмэлт авна.

Амралтаараа Вьетнам руу яваад ирвэл цагаачлалын албанд мэдэгдэл хийх шаардлагагтай юу?

Гадаад ажилчид нь оршин суух хугацаандаа тухайн орон луу түр хугацаагаар яваад ирэхэд мэдэгдэл хийх шаардлагагүй. Зөвхөн үйлдвэрээс амралтаа авч заасан хугацаанд ирж болно.

Би үйлдвэрт ажилладаг хүн байна. Захирал амралтын өдөрөөр илүү цаг хий гээд татгалзсан чинь ажилаас халсан. Энэ тохиолдолд яах вэ?

Хөдөлмөрийн хуулийн 30-р заалтын дагуу ажил олгогч нь ажилчны талаар учир шалтгаангүй халах, албанаас амрах бусад шийтгэлийг хүргэхийг хориглосон байдаг. Заасан хугацааны дагуу ажжиллна. Өөрийн хүсэл бөгөөд энийг татгалзсан учираас халах учиргүй. Захирал тань илүү цаг санал болгосноор халсан бол хөдөлмөрийн журмаар авч хэлэлцэж болно.

Миний биэ Дайжон хотод ажилладаг......... нэртэй хүн байна. 2 өдрийн өмнө бие өвдөөд ажилдаа яваагүй юм. Харин өчигдөр ажилдаа очтол, захирал яагаад ажилдаа ирээгүй гэж ширүүн үг хэлж нүүр лүү цохисон юм. Тэрнээс болж шүд хөдөлж нүүр хавдсан юмаа. Ийм тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой юу?

Хөдөлмөрийн хуулинд ямар ч тохиолдолд ажилчныг хүчирхийлэх, зодох эрхгүй байлаа. Ийм тохиолдолд компаний эзэнтэйгээ харилцан тохиролцох нь хамгийн сайн арга ч гэсэн, хэрэв компаний эзэнтэйгээ харилцан тохиролцох боломжгүй тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй юм.

Компаний эзний үйлдэл, хэргийг үнэн зөвөөр бичиж өргөдөлөө цагдаагийн газраас тодорхойлолт, эмнэлэгийн бичгийг хамт хөдөлмөр хамгаалалын төвд өгнө үү. Тэрний дараа хөдөлмөр хамгаалалын төвөөс оролцсон хохирогч(Ажилчин), сэжигтэн(Компаний эзэн) хоёрыг шалгаж судална. Энэ явцаас өв тэгш тохиролцох боломжтой. Энэ явцад харилцан тохиролцож чадахгүй бол компаний захирал эрүүгийн хэрэгт татагдана. Компаний захирлыг хууль бус үйлдлээс шалтгаалан хохирлыг барагдуулахаас өөр арга байхгүй юм.

Гэхдээ иргэний зарга үүсгэвэл цаг хугацаа, мөнгө их орох учраас аль болох харилцан тохиролцох хэрэгтэй.

Гадаад иргэний бүртгэл хийлгэхээр гадаад паспортоо компандаа түр өгсөн. Харин гадаад иргэний үнэмлэх гарсан ч үнэмлэх, гадаад паспротийг буцааж өгөхгүй байгаа. Ажил олгогч нь миний бичиг баримтыг байнга хадгалж болдог уу?

Гадаад иргэний үнэмлэх болон гадаад паспортыг ажил олгогч нь хадгалах нь цагаачлалын хуулийг зөрчиж байгаа юм. Ажил олгогчоос паспарт болон үнэмлэхээ нэхэж авч өөртөө байлгах ёстой.

Гадаад ажилчдын оршин сууж ажиллах хугацаа нэг жилээр сунгасан байна. Хэн хамрагдаж яаж бүртгүүлэх вэ?

“Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-ийн дагуу гадаад ажилчин (E-9, H-2)нь нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх өдөр 2021оны 4 сарын 13-наас 2021оны 12 сарын 31-ны хооронд хөдөлмөр эрхлэх хугацаа (3жил эсвэл 4 жил 10 сар) нь дуусаж байгаа гадаад ажилчин

    • Энгийн гадаад ажилчид(E-9)-ын 50 хоногийн сунгалт хийлгэсэн зарим гадаад ажилчдын хувьд мөн адил сунгалтын хугацаа нь 2021 оны 4 сарын 13-наас 12 сарын 31-ны хооронд дуусаж байгаа тохиолдолд энэ удаагийн 1 жилээр сунгах арга хэмжээний хамрагдах хүрээнд багтана.
    • Гадаад ажилчин, ажил олгогч хоёрыг оршин суух, хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах тус арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ өөрсдөө очиж хүсэлт гаргуулахгүйгээр Засгийн газраас нэгдсэн журмаар сунгахаар төлөвлөж байна.

Харин, ажил олгогч, гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээгээ сунгаж, түүнтэй холбоотой хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах хэрэгтэй