SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Зөвлөгөөний булан
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Гадаад Ажилчдын Даатгал

Гадаад ажилчдын даатгал

Гарах хугацаа дууссаны даатгалд бүртгүүлхэд юу хэрэгтэй вэ?

Гадаад ажилчид 1 жилээс дээш ажилласан тохиолдолд авах болно. Хөдөлмөрийн хугацаа дууссан тохиолдолд Самсон даатгалд хамрагдаж авах эрхтэй. Бүртгэл нөхцөл арга нь даатгалын мөнгөний баримт болон доорх нөхцөлд бүрэн боломжтой.

  • 1. Одоо байгаа дансны дугаар : Хувь хүний өөрийнх данс
  • 2. Тухайн банкинд өөрөө төлөх, тухайн банкинд төлбөрийг өөрөө шилжүүлэх
  • 3. дугаар : Солонгосын банк
  • 4. Нутгйин гуйвуулага : Нутаг гархад данс

Би E-9 виз аван нэг үйлдвэртээ 2 жил ажилласан. Гэтэл үйлдвэрийн байдал хүндрэлтэй болон цалингаа олгохгүй байснаас ажлаасаа гараад хууль бусаар ажиллаж байна. Урьд нь ажиллаж байсан үйлдвэрийн зархирал гарах хугацаа дууссан даатгалд хамрагдсан гэсэн. Энэ даатгалын нөхөн төлбөр авч болох бол уу

Гадаадын ажилчин ажиллуулж буй 5аас дээш ажилчин ажиллуулж буй аж ахуйн нэгж хөдөлмөр эрхэлж буй газрын ажил олгогч нь 1 жилээс дээш ажиллах хугацаа 1 жилээс дээш (оршин суух хугацаа) хугацаа үлдсэн гадаадын ажилчныг ажиллуулсан тохиолдолд хөдөлмөрийн стандарт хуулийн ажлаас гарахад авдаг мөнгөний оронд хилээр нэвтрэх хугацаа дууссан даатгалд орох ёстой. Уг гадаад ажилчны ажлаас гарахад авдаг мөнгөнийн эргэлтийг хамгаалах үндсэн зорилго юм. Гэвч Хилээр нэвтрэх хугацаа дууссаны даатгал нь ажлын байраа солилгүй 1 жилээс дээш ажилласны дараа оршин суух хугацаа дуусснаар хилээр нэвтрэх ба ажлын байраа солих тохиолдолд даатгалын мөнгийг авна. Хэрвээ ажлын байрнаас гарах эсвэл 1 жилээс дээш ажилласан гадаадын ажилчин ажлын байраа солих мөн хил нэвтрэх (хэсэг зуурын хил нэвтрэлтээс гадна) тохиолдолд ажил олгогчид харъяалагдах болно. Гэхдээ энэ нь п гадаадын ажилчин ажиллуулах тухай холбоотой хуульчлалпд үндэслэн тогтоосон дүрэм журмаар хөдөлмөрийн стандарт хууль ажлаас гарахад авдаг мөнгө шаардах эрхээ алдах болно. Мөн 1 жилээс дээш ажилласны дараа ажлын газраас гарсан гадаадын ажилчин нь хөдөлмөрийн стандарт хуулинд үндэслэн ажил олгогчид хуулиар тогтоосон ажлаас гарахад авдаг мөнгөний шаардлагыг тавьж болно.

Бие давхар(жирэмсэн) болсон учраас ажил олгогчоос зөвшөөрөл аваад гарах хугацаа дууссаны даатгалын нөхөн олговор авах өргөдөлийг гаргаж өгсөн. Харин даатгалын нөхөн олговор дансаараа шилжүүлэн ороогүй байна. Үүнийг яаж авах вэ?

Гарах хугацаа дууссаны даатгал нь Инчон нисэх буудлаас хүлээн авахгүй нутаг буцаад гуйвуулсан санал хийсэн нөхцөлд хангаж Самсон даатгалын компаниас компьютэрээр гарсан гэдэг нь шалгагдсанаар даатгалын мөнгийг авах боломжтой.

Цалингийн даатгалд хамрагдаад даатгалын мөнгө яаж авах вэ?

Гадаад жилчид үйлдвэрээс цалин дутуу авсан тохиолдолд хөдөлмөрийн бирж буюу хариуцах албанд мэдэгдэл өгсөний дараа Сөүл даатгалын компанид даатгалын мөнгийг бүртгүүлж болно.

Нутаг буцах зардлын даатгалд хамрагдаад даатгалын мөнгө яаж авах вэ?

Гадаад ажилчин ажилласан хугацаа дууссан, хувийн асуудал(түр буцаж явах тохиолдолд хамрагдахгүй), сайн дураараа буцах, албадан буцах зэрэг учир шалтгаантай тохиолдолд даатгалын мөнгийг бүртгүүлж болно. Гадаад ажилчин нь өөр байдаг хөдөлмөрийн биржид нутаг буцах мэдэгдэл хийсний дараа баримт ба даатгалд бүртгүүлсан өргөдлийг хамт Самсон даатгалын компанид бүртгүүлэх ёстой.

※ Хөдөлмөрийн биржид бүрдүүлэх материал : Нутаг буцах баримт 1 хувь, үнэмлэх хуулбар, паспортын хуулбар, онгочны билетийн баримт
※ Даатгалын компанид бүрдүүлэх материал : Даатгалд бүртгүүлэх 1 хуулбар, өөрийн нэрийн банкны дэвтэр хуулбар, хувь хүнийг батлах баримт 1 хувь, гарах гэж байгаа баталгаат баримт1 хувь
※ Самсон даатгалын утас : 02-2261-8400, Факс : 0505-161-1420, 1421

Энгийн гэмтэл авахад эмчилгээ хийлгэх болон эмнэлэгт хэвтвэл гэнэт ослын даатгалын мөнгө авах боломжтой юу?

Бага гэмтсэн тохиолдолд эмчигээ ба эмнэлэгт хэвтээд төлбөрийг төлөхгүй хүнд гэмтэл болон нас барах зэрэгт даатгалын тэтгэмжээр нөхөн төлбөр авч болно.

Би E-9 визтэй ажил хийж байгаа юм. Манай үйлдвэрт гадаад ажилчид эрүүл мэндийн даатгалд бүртгүүлээгүй. Ийм тохиолдолд би эрүүл мэндийн даатгалд яаж хамрагдах вэ?

E-9 визтэй хүн ажил хийж байгаа нөхөцөлд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Даатгалд хамрагдаагүй бол үйлдвэртээ бүртгүүлж өгөөч гэж хүсэлт гаргах хэрэгтэй. Даатгалд хамрагдахын өмнө төлбөр өндөр гарсан тохиолдолд даатгалд хамрагдсаны дараа мөнгөө буцаан авч болно.

※ Гадаад ажилчин өөрөө хүсвэл өргөдөл бичиж урт хугацааны асаргааны даатгалд хамрагдахгүй байж болно.

Би тавилгын үйлдвэрт ажилладаг хүн байна. Энэ сард компаниас өгсөн цалингийн нарийвчилсан тооцооны бичгийг үзтэл үндэсний тэтгэвэр гэсэн даатгал байсан. Энэ ямар даатгал юм бэ бас дараа буцан авч болох бол уу?

Үндэсний тэтгэвэр гэдэг нь орлогын үйл ажиллагааг хийхдээ даатгалын төлбөрийг багаар тушаан хураагаад нас өндөрсөх гэнэтийн осол эсвэл өвчний улмаас нас барах мөн тахир дутуу болсноос шалтгаалан орлогын үйл ажиллагаа тасалдсан тохиолдол хувь хүн болон гэр бүлийнхэнд тэтгэврийн мөнгийг олгосноор хэвийн амьдралаа үргэлжлүүлэхэд нь туслах зорилгоор засгийн газраас удирдан зохицуулж буй орлогыг батлан хангах систем юм. Гадаадын ажилчинтай хамааралтай үндэсний тэтгэвэр нь хамтын үзэл баримтлалд тулгуурлан хамрагдаж буй улсын гадаадын харъяатад л хамааралтай^ Хамрагдаж буй улсын гадаадын ажилчин нь өөрийн улсдаа эргэж очсон ч Солонгосоос төлөх даатгалын төлбөр ба төлөх хугацаа зөвшөөрөгдөн үндэсний тэтэгэвэрт элссэн хугацаагаар хамрагдан авч болно. Хааяа нэг компаниас хамрагдаагүй улсын гадаадын харъяат ажилчинд ч үндэсний тэтэгэвэрт элсэн тэтгэмж суутгах тохиолдол байдаг ба хувь хүний цалингийн нарийвчилсан тооцоог нарийн хянуур шалган энэ тохиолдолд үндэсний тээтгэвэрт хамрагдалтыг таслахыг компаниас шаардах хэрэгтэй.

※ Ветьнам, Монгол улс(Нийгмийн даатгалд хамрагдсан ажилчин хамрагдахгүй) хамрагдахгүй.
※ Тайланд улс хамрагдна(Нутаг буцахдаа буцаан авах).

Би Тайланд хүн байна. Хувийн асуудалаас болж ажлын хугацаа 1 жил ч болохгүй гарсан тохиолдолд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг авж болох уу?

Тайландын нөхцөлд 1 жилээс дээш төлж байсан тохиолдолд авах боловч E-9 визтэй нөхөцөлд төлсөн хугацаа хамаарахгүй буцаан авч болно.

E-9 гэсэн оршин суух эрхтэйгээр одоо ажил хайж байгаа бөгөөд, орлогогүй байгаа. Тэгсэн ч гэсэн даатгалын төлбөр төлөх шаардлагатай юу?

Эрүүл мэндийн даатгал нь даатгалд хамрагдагчийн төлж буй даатгалын төлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг нийгмийн даатгалын систем юм. Тиймээс хувиараа даатгалд хамрагдагчийн даатгалын төлбөр ноогдуулах аргачлалын дагуу даатгалын төлбөрийг төлөх шаардлагатай. Хэрвээ, төлөөгүй тохиолдолд даатгалын тэтгэмжд хязгаарлалт үүсэх, виз сунгах зэрэг төрөл бүрийн оршин суух зөвшөөрөлд хязгаарлалт үүсэх, даатгалын өр ноогуудах, албадан төлүүлэх (хадгаламж зэрэг) зэрэг таньд ашиггүй байдал үүсэх магадлалтай.

* Хэрвээ эрүүл мэндийн даатгалын төлбөрийг 1 жилээс дээш төлсөн тохиолдолд ажлаас гарсан(2 сарын дотор хүсэл гаргах ёстой) ч сайн дурын даатгуулагчаар бүртгүүлээд өмнө төлдөг байсан төлбөрөөр төлж болно.

※ Сайн дурын даатгуулагч(임의계속가입 제도)
    • Хэн: 1 жилээс дээш төлбөр төлсөн байх(Ажлаас гарснаас хамаагүй )
    • Хүсэл гаргах хугацаа: Ажлаас гараад 14 хоног~ 2 сарын дотор
    • Хүсэл гаргах газар: Эрүүл мэндийн даатгалын салбар
    • Материал: Гадаад иргэний үнэмлэх
    • Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг буцан авах дансны хуулбар