SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Зөвлөгөөний булан
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Үйлдвэрийн Осол

Үйлдвэрийн осол

Манай компани нь нэг жилд нэг удаа биеийн тамир спортын өдөрлөг зохион байгуулдаг юм. Өдөрлөгөөр хөлбөмбөг тоглож байгаад хөлөө хугалчихсан. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн осолын нөхөн төлбөр авч болох уу?

Хөдөлмөрийн стандарт хуулинд ажлын ослоор зөвшөөрөгдсөн тохиолдолд үйлдвэрийн ослын даатгалыг авч болохоор заасан байдаг. ажлын осол п гэдэг нь ажлын улмаас ажилтан бэртэл эсвэл өвчин аван бие тахир дутуу болох мөн амь насаа алдах тохиолдлыг хэлэх ба ажлын аюулп нь ажлын осол ба ажлын өвчин гэж 2 хуваагдаж болно

※ Ажлын онц аюул дараахи зүйлтэй адил юм.
  • Ажилын цагт ослоор бэртсэн тохиолдол
  • Ажлын цагаас гаднахи осол гэж үзсэн ч ажлын байранд ажилтай холбоотой байх ба компанийн тоног төхөөрөмжийн гажгаас үүдэлтэй осол
  • Ажил олгогчийн олгосон даалгаврын дагуу ажилд ирэх ажил тарах үед өртсөн осол
  • Компаниас эрхлэн явуулсан гадаа арга хэмжээнд оролцох явцад өртсөн осол
  • Ажилтай холбоотой илэрсэн өвчин илрэх осол
  • Ажилтай холбоотой илэрсэн өвчин илрэх осол
    • Дээрх хүний хувьд компаниас уламжлал болгон зохиогддог арга хэмжээнд оролцох үедээ бэртсан бөгөөд энэхүү осол нь үйлдвэрлэлийн осолд хамаарах тул үйлдвэрлэлийн осолын нөхөн төобөр авна.

Компани үйлдвэрлэлийн ослыг шийдвэрлэж өгөхгүй бол нөхөн төлбөр авч чадахгүй юу?

1-с дээш ажилчинтай үйлдвэр заавал үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулах шаардлагатай. Үүгээр зогсохгүй ажилчин нь үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөрт нь туслах хэрэгтэй. Компань нь үйлдвэрлэлийн осол гэж хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд компанийн магадлагаагүйгээр ажилчидын нйигмийн халамжийн газарт өргөдөл бичиж өгөх ба тухайн газар шалгасны дараа тань асуудалыг шийдвэрлэж өгнө.

Үйлдвэрлэлийн осолын даатгалд хамрагдаагүй үйлдвэрт осолдвол нөхөн төлбөр авч болохгүй юм?

Нөнөх төлбөр авч болно. Үйлдвэрлэлийн осолын даатгалд хамрагдаагүй үйлдвэр нь нйигмийн хариуцлагаа биелүүлээгүй бөгөөд ажилчины хариуцах зүйл биш. Даатгалд хамрагдагч нь даатгалын төлбөрийг төлөөгүй тохиолдолд ч осолдсон ажилчин нөхөн төлбөр авна.

Харалсан хүн үйлдвэрт ажиллаж байгаад бэртээд нөхөн төлбөр авч чадаагүй. Энэ тохиолдолд одоо ч гэсэн нөхөн төлбөр авч болох уу?

Хар байсан ч хамаагүй үйлдвэрлэлийн осолд өртөөд 4 өдрөөс дээш эмчилгээ хйилгэсэн бол нөнөх төлбөр авч болно. Гэхдээ 3 жилээс хэтэрсэн бол нөхөн төлбөр авах боломжгүй.

Үйлдвэрлэлийн осолын улмаас эмчилгээ хийлгээд 7 хоног ажил хийгээгүй. Эмчилгээ хийлгэх хугацааны даатгалын төлбөрийг яах вэ?

Ослын улмаас 4 өдрөөс дээш ажил хйилгүй цалингаа авч чадаагүй тохиолдолд нийгмийн халамжийн газараар дамжуулан ажилын амралтын хөлсийг авч болно. Мөнгөний хэмжээ нь дундаж цалингын 70% бөгөөд амралтын мөнгийг эмчилгээний улмаас ажил хйигээгүй үетэй уялдуулан тухайн хүнд олгоно. Тухайн мөнгөний хэмжээ цалингийн доод хэмжээнээс бага байвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлнө.

Үйлдвэрлэлийн осолд өртсөн бол нутаг буцах шаардлагатай юу?

Гадаад ажилчин нь үйлдвэрлэлийн осол зэргйин улмаас ажил хийх боломжгүй тохиолдолд хобогдох газар очиж хуучин E-9 визийг G-ээр болгон эмчилгээ хйилгэх хугацаанд тухайн улсад амьдарч болно.

※ Оршин суух хугацааг өөрчлөх зөвшөөрөл
  • Үйлдвэрлэлийн осол авар, өвчин, осол зэргийг гарсан тохиолдолд бүрдүүлэх ёстой бичиг баримтууд
    • Эмчийн магадлагаа
    • Батлан даалт(Үйлдвэрлэлийн осолд орсон хүнийг эс тооцоно)
    • Гэр бүлийн баталгаа зэрэг гадаадад оршин суух эрх олгоход шаардлагатай бичиг баримт
  • Гэр бүлийн баталгаа зэрэг гадаадад оршин суух эрх олгоход шаардлагатай бичиг баримт

Манай үйлдвэрт надтай нийлээд 3 Монгол хүн хамт ажилладаг. Нэг нь ажлын цагаар шалихгүй зүйлээс болж зодолдон одоо эмнэглэгт эмчилгээ хийлгээж байна. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн осолын нөхөн төлбөр авч болох уу?

Эхлээд үйл явц хэрхэн өрнөсөн талаар сайн шинжлэх хэрэгтэй бөгөөд зүгээр байхад нь өдөж гэмтэл учруулсан тохиолдолд, ажилаа хийж байхад нь тухайн ажилд нь саад учруулах зэргийг үйлдвэрлэлийн осолд тооцоно. Харин бусдыг шалтгаангүйгээр зодох юм уу тэвчээрийг нь барах, өдөж байгаад золуулах зэргийг тооцохгүй.

Би эх орондоо эмчлүүлмээр байна. Би яах вэ?

Та хожим эмчилгээний тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж /гэмтэл-өвчний нөхөн олговрын жил тутмын төлбөр/, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсаны тэтгэмжийг авах эрхтэй болж магадгүй учраас эдгээрийг нэг удаад бөөнд нь авсны дараа эх орондоо буцаж болно.