- Гадаад ажилчдыг ажиллуулах систем
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
home
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Гадаад Ажилчны Заавал Даатгуулах Даатгал
Гэнэтийн Ослын Даатгал
Гэнэтийн Ослын Даатгал
Гэнэтийн ослын даатгал
Гадаад ажилчин нь ажлын бус шалтгаанаар нас барах буюу хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг шалтгаанаар хамруулж , хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр болгосон өдрөөс эхлэн 15 хоногийн дотор даатгалд бүртгүүлнэ
* Даатгалд бүртгүүлээгүй бол 5сая вон хүртэлх торгуультай
Хамрагдах хүрээ: Бүх гадаад ажилчин :хамрагдахгүй хүрээ байхгүй
Даатгалд бүртгүүлэх журам
- Гадаад ажилчин нь ажлын байрны сургалтын байгууллага болон товлогдсон даатгалын байгууллагаар дамжуулан бүртгэл хийлгэнэ.
-
Ажлын байрны сургалтанд нээж өгсөн банкны дэвтэрт гэнэтийн ослын даатгалд харьяалагдах хураамжийг байрлуулвал даатгалын төлбөр нь автомат шилжүүлгээр даатгалд бүртгэгдэнэ.
- Хөдөлмөрийн гэрээний хугацааг даатгалын хүчинтэй хугацаа гэж үзвэл давтан гэрээ хийх тохиолдолд гэнэтийн ослын даатгалд дахин хураамж төлнө.
- Даатгалын хугацаанд нутаг буцах үед үлдэгдэл даатгалын хураамжийг буцаан авна.
Даатгалын хураамж : нас, хүйс харгалзаж ойролцоогоор 20,000воныг 1удаа төлнө.
Даатгалыг төлөх нөхцөл, бүртгүүлэх журам
- (Мөнгө олгох нөхцөл) Ажлын бус шалтгаанаар нас барах болон тахир дутуу болоход
Төлбөрийн хэмжээ | Даатгалын төлбөрийн хэмжээ |
---|---|
Ажлын бус шалтгааны осол гэмтлээр шалтгаалж нас барах болон тахир дутуу болоход | дээд тал нь 30 сая вон |
Ажлын бус шалтгааны өвчнөөр нас барах болон тахир дутуу болох | дээд тал нь 15сая вон |
- (Бүртгүүлэх журам) Гадаад ажилчин ажлын бус шалтгаанаар тахир дутуу үлдэх болон нас барах тохиолдолд гадаад ажилчин болон талийгаачийн ар гэр нь даатгалын компанид даатгалын төлбөрийн бүртгэлийг хийлгүүлнэ.
Даатгалыг бүртгүүлэхэд бүрдүүлэх материал
нөхцөл | Бүрдүүлэх материал |
---|---|
Тахир дутуу болоход |
|
Нас барахад |
|
Даатгалын мөнгө олгох
- Гадаад ажилчин болон талийгаачийн гэр бүлийн банкны дэвтэрт даатгалын төлбөр шилжүүлнэ.