SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Цалингийн Дампуурлын Даатгал

Цалингийн дампуурлын даатгал

Гадаад ажилчныг ажиллуулж байгаа ажил олгогч нь цалингаа олгож чадахгүй болсон тохиолдолд гадаад ажилчныг даатгуулагч болгож хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсоноос 15 хоногийн дотор бүртгүүлдэг даатгал юм.

Бүртгэл хийлгээгүй бол 5сая вон хүртэлх торгуультай

Хамрагдах хүрээ

  • 300-аас доош ажилчинтайтай баталгаат цалингийн хуулинд хамрагддаггүй аж ахуйн нэгж үйлдвэр орно.

Даатгалд бүртгүүлэх дүрэм журам

  • Ажил олгогч ажлын байрны сургалтын байгууллага болон даатгагч байгууллагаар дамжуулан бүртгүүлнэ.
  • Ажлын байрны сургалтанд нээлгэж өгсөн банкны дэвтэрт баталгаат даатгалын шилжүүлэгийн мөнгийг байрлуулвал бүртгэлийн хугацаанд автомат шилжүүлэгээр хасагдаж бүртгэл хийгдэнэ.

Даатгалын төлбөр 1удаа 15,000вон, 1удаа төлнө.

Даатгалын мөнгө олгох нөхцөл болон бүртгүүлэх арга.

  • (Олгох нөхцөл) Үйлдвэрийг харьяалсан хөдөлмөрийн яамны асуудал эрхэлсэн газраас цалингаа авч чадаагүй нь үнэн гэсэн тодорхойлогдсон тохиолдолд
  • (Бүртгүүлэх журам) Үйлдвэрийг харьяалсан хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн асуудал эрхэлсэн тасгаас цалингаа авч чадаагүйгүй нь үнэн эсэхийг тодорхойлсон бичгийг авч даатгалын компанид бүртгүүлнэ.
  • < Даатгал бүртгүүлэхэд бүрдүүлэх материал >
    • ① Даатгалын маягт 1хувь, өөрийн нэр дээрх банкны дэвтрийн хуулбар 1хувь
    • ② Гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэхийн хуулбар 1хувь
    • ③ Цалингаа авч чадаагүйгүйгээ тодорхойлсон бичиг(хөдөлмөрийн яамнаас гаргуулсан)

Даатгал олголт

  • Даатгалын байгууллага нь дампуурсан цалин ба цалингаа авч чадаагүйг тодорхойлсны үндсэн дээр олгогдоогүй цалинг(2 сая вон) шилжүүлнэ.