SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Ажлаас Гарсаны Дараах Даатгал

Ажлаас гарсаны дараах даатгал

Гадаад ажилчныг ажиллуулж байгаа ажил олгогч нь гадаад ажилчныг нутаг буцах болон ажлаас гарсаны дараа 13 дах сарын цалинг олгохын тулд Гадаад ажилчныг даатгуулагч нь хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 15 хоногийн дотор бүртгүүлэх даатгал

  • Хөдөлмөрийн гэрээ хүчинтэй өдөр : хилээр нэвтэрсэн өдөр (E-9 шинээр ирсэн ажилчин) H-2 үйлдвэрээ солигч E-9
  • Даатгуулаагүй тохиолдолд 5сая вон хүртэлх торгууль, 3 дээш тохиолдолд торгууль 1 шат 800 мян вон, 2 шат 1сая600мян вон, 3 шат 3сая 200мян вон

Хэрэгжих заалт

  • Гадаад ажилчныг ажиллуулах холбогдох хуулийн 18 заалт 2 хэсэгт зааснаар ажиллах хугацаа 1жилээс дээш үлдсэн гадаад ажилчиныг ажиллуулагч ажил олгогч
  • Ажиллах хугацаа нь 1жилээс дээш үлдсэн, ажлын байраа сольсон гадаад ажилчныг ажиллуулж байгаа ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр болгосон өдрөөс эхлэн 15 хоногийн дотор ажлаас гарсаны даатгалд хамруулсан байна.

Даатгалд бүртгүүлэх журам

  • Ажил олгогч нь ажлын байрны сургалтын байгууллага болон холбогдох даатгалын байгууллагаар дамжуулан бүртгүүлнэ.
  • Ажлын байрны сургалтын үед нээж өгсөн банкны дэвтэрт ажлаас гарсаны дараах тэтгэмжийн хураамж нь сар бүр даатгалын санд шилжүүлэгдэнэ.

Даатгалын хураамж Цалин ~үндсэн цалин 8,3 %

Даатгалыг олгох нөхцөл ба бүртгүүлэх журам

  • (Олгох нөхцөл нь) Нэг үйлдвэртээ 1 жилээс дээш ажилласан гадаад ажилчинд нутаг буцах болон нас барах тохиолдолд
  • 1 жилээс доош ажилласан тохиолдолд ажил олгогчид шилжүүлэгдэнэ.
  • (Бүртгүүлэх журам) Гадаад ажилчин нь даатгалын маягт, банкны дэвтрийн хуулбар, гадаад иргэний үнэмлэхийг бүрдүүлж даатгалын компанид бүртгүүлнэ.
  • Гадаад ажилчныг нас барсан тохиолдолд талийгаачийн ар гэрийг тодорхойлж (элчин сайдын яамны тодорхойлолтыг үндэслэн) талийгаачийн ар гэрийн банкны дэвтэрт шилжүүлгийг хийнэ.

Даатгал бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Гадаад ажилчинд шилжүүлэг хийх нөхцөл Гадаад ажилчинд шилжүүлэг хийх нөхцөл
  • Бүртгүүлэх маягт
  • Банкны дэвтрийн хуулбар (гадаад ажилчны нэртэй банкны дэвтэр)
  • гадаад иргэний үнэмлэх болон гадаад пасспорт
  • талийгаачийн ар гэрийн тодорхойлолт
  • даатгалд бүртгүүлэх хуудас, аж ахуй эрхлэх бичгийн хуулбар
  • банкны дэвтрийн хуулбар
  • Аж ахуй эрхлэх зөвшөөрлийн бичиг
    ажлын байраа сольсон бичиг шаардлагатай
  • (Олгох өдөр) Гадаад ажилчин нутаг буцан хилээр гарснаас хойш 14 хоногийн дотор
  • Визны ангилал өөрчлөлт, нас барсан зэрэг тохиолдол буюу хилээр гарснааас хойш хүсэлт гаргасан тохиолдолд 14 хоногийн дотор олгогдоно.

Даатгалын төлбөр олгох

  • Даатгагч байгууллага нь даатгалын мөнгийг олгох нөхцөл, олгогч зэргийг шалгасны үндсэн дээр гадаад ажилчин(нисэх онгоцны буудлаас авах буюу эх орондоо байрлах дансаар авах г.м.) болон ажил олгогчид банкны дэвтрийн данс руу даатгалын мөнгийг шилжүүлнэ.

13 дахь сарын цалингийн дундаж тооцоолол “EPS мобайл үйлчилгээ”ний тухай

  • Ажлаас гарах гадаад ажилчин 13 дахь сарын цалингийн дундаж тооцоолол хийхэд ойлголт өгөх зорилгоор
    • 13 дахь сарын цалингийн даатгалын нөхөн олговорын хэмжээг хянах
    • 13 дахь сарын цалингийн дундаж тооцоо хянах
    • 13 дахь сарын цалингийн зөрүүг өөрөө хянах гэх мэтийн үйлчилгээ багтсан байгаа.