- Гадаад ажилчдыг ажиллуулах систем
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
Давтан Гэрээ Хийх Зөвшөөрлийн Тогтолцоо
Давтан гэрээний зөвшөөрлийн оршил
3 жил ажиллах ерөнхий зарчим
- Гэрээгээр ажиллуулах тогтолцоо нь богино хугацаанд үргэлжлэн явагддаг ерөнхий зарчимд тулгуурлан, хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 3 жилээр хязгаарлахыг хэлнэ.
* Богино хугацааны ажил эрхлэлтийг харгалзан үзээд гэр бүлээрээ хамт байхыг хориглодог.
2жилээс багагүй ажил эрхлэлтийн хугацаагаар сунгадаг
- ажил олгогчийн давтан гэрээг сунгах хүсэлтийн дагуу 1удаа 2 жилээс багагүй хугацаагаар (1жил 10 сар) ажиллах эрхийг сунгадаг.
Давтан гэрээний зөвшөөрөл ийн бүртгэлд хамрагдах хүрээ ба хугацаа
Хамрагдах хүрээ
- 3 жилийн ажиллах хугацаа нь дууссан гадаад ажилчныг хууль ёсны дагуу ажиллуулсан ажил олгогч
* Ажил эрхлэх хугацаа дуусахаас өмнө холбогдох гадаад ажилчны хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 1 сараас дээш тохиолдолд зөвшөөрнө. Жишээнээс үзвэл 10сарын 30ны өдөр ажиллах хугацаа нь дуусч байгаа гадаад ажилчин 10сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахад давтан гэрээ хийж болохгүй)
Бүртгэлийн хугацаа
- Ажиллах хугацаа дуусахаас 90 хоногийн өмнөөс эхлэн 7 хоног хүртэл гадаад ажилчныг ажиллуулагч ажил олгогч нь бүртгүүлнэ.( бүртгэлийн хугацааг заавал мөрдөнө)
Давтан гэрээний зөвшөөрөл ба оршин суух зөвшөөрлийн хугацааны сунгалт
- Ажил олгогч нь хөдөлмөрийн биржээс давтан гэрээний зөвшөөрөл ( ажиллуулах хугацааны сунгалтын тодорхойлолт ) авч гадаадын ажил хайгч нь гадаадын иргэн харьяатын албанд виз болон оршин суух сунгалтын зөвшөөрлийг авна