- Гадаад ажилчдыг ажиллуулах систем
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
4 Төрлийн Нийгмийн Даатгал
Эрүүл мэндийн даатгал [Үндэсний эрүүл мэндийн даатгалын хууль]
Бүх аж ахуйн салбарт ажил олгогч болон ажилчин заавал даатгуулах ба гадаад ажилчин ч гэсэн бүртгүүлэх ёстой
- Даатгалын төлбөр тооцоо Үндсэн цалин ×7.09%
- Даатгалын төлөлт: Ажилчин 3.545% захирал 3.545%
үйлдвэрийн ослын даатгал [үйлдвэрийн ослын даатгалын хууль]
Ажилчныг ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд болон үйлдвэрүүд заавал бүртгүүлэх бөгөөд гадаад ажилчныг ажиллуулагч үйлдвэр заавал бүртгүүлнэ.
- Даатгалын төлбөр : Даатгалын төлбөр нь салбар тус бүрээр харилцан адилгүй , цалингийн 0.6~ 35.4% байдаг.
- Даатгал төлөлт : захирал 100%
Хөдөлмөрийн даатгал [Хөдөлмөрийн даатгалын хууль]
Ажилчныг ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгж үйлдвэрүүд заавал даатгуулах ёстой
- 2021 онд хөдөлмөр эрхлэх даатгалд үе шаттайгаар хамруулна
- Ажилчдын тоо 30-аас дээш : 2021 оны 1 сарын 1-нээс
- 10-аас дээш 30-аас доош : 2022 оны 1 сарын 1-нээс
- 10-доош : 2023 оны 1 сарын 1-нээс
- Даатгалын төлөлт : гэрээнд заасан цалингийн хувь
- Даатгалын төлөлт : Ажилчин 0.8%, Захирал 0.8%
Нийгмийн даатгал [Нийгмийн даатгалын хууль]
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтэнд хамрагдагч аж ахуйн нэгжийн гадаад ажилчин, бүсийн даатгуулагч заавал бүртгүүлэх шаардлагатай.
- Түүнчлэн хамтын харилцааны гэрээнээс шалтгаалан гадаад иргэний эх хууль болон солонгос улсын нийгмийн даатгалын хуулинд хамрагддаггүй тохиолдолд нийгмийн даатгалын хуулинд хамрагдахгүй байж болно.
- Даатгалын төлбөр тооцоо Цалингийн жишиг 9%
- Даатгалын төлөлт Ажилчин 4.5%, Захирал 4.5%
- Улс орон бүрийн нийгмийн даатгалын өнөөгийн байдал (2022 оны 1 сарын байдлаар)
Үйлдвэрээс бүртгүүлэх болон бүсийн бүртгэл (3улс) | үйлдвэр нь бүртгүүлдэг болон бүсийн бүртгэлд хамрагддаггүй (7 улс орон) | үйлдвэрийн бүртгэл болон бүсийн бүртгэл ал алинд нь хамрагддаггүй (6 улс орон) |
---|---|---|
Хятад,Пилиппин, Узбекистан | Киргизстан, Монгол Тайланд, Лаос, Вьетнам | Кампож,: Пакистан, Бангладеш Непал, Мьянма, Түнтимур |
* Зөвхөн Узбекистаны E-9 ажилчин бүртгэлээс чөлөөлөгдөнө.